Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
УИХ-ын чуулганы
хуралдааны Дэгийн тухай
хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт заасны
дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг
хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбар, танилцуулгатай
холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.
Иймд уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн
талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд
танилцуулахаар тогтсоныг УИХ-ын Хэвлэл
мэдээллийн газраас мэдээлжээ.