ӨВӨРХАНГАЙ: Төслийн үр дүнд 1917 хүүхэд, залуус мэдлэг, ур чадвараа ахиуллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангаас “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренершипийн боловсрол олгох төсөл"-ийг 2025 он хүртэл хэрэгжүүлж байна.
Төслийн ESEL хөтөлбөрт ЕБС-ийн болон Политехник коллежийн 1917 сурагч, сумын залуус хамрагдаж төгсөөд байна.
Мөн 457 гишүүн бүхий 86 төслийн баг байгуулж, жил бүр зарладаг “Бичил санхүүжилт олгох төслийн уралдаан”-д амжилттай оролцож, 245 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Цаашид төслийн багаас аймгийн зөвлөлтэй хамтран төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, орон нутгийн хүүхэд, залуусын ур чадварыг нэмэгдүүлэн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэхээр зорьж байгаа юм.
Уг төсөл нь өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхэд чиглэж байна.