Баян-Өлгий аймагт сонгогчдын ирц 63 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙСумын ИТХ-ын сонгуулийн ирц Баян-Өлгий аймагт орон нутгийн 16 цаг 30 минутын байдлаар 63 хувьтай байна.
Алтай сумын 2468 сонгогчийн 1375 нь буюу 55,7 хувь нь, Алтанцөгц сумын 1643 сонгогчийн 993 нь буюу 60,4 хувь нь, Баяннуур 2665 сонгогчийн 1762 нь буюу 66,1, Бугат сумын 2434 сонгогчийн 1849 нь буюу 75,9 хувь нь, Булган суманд 3000 сонгогчийн 2099 буюу 69,9 хувь нь, Буянт сумын 1702 сонгогчийн 822 нь буюу 48,2 хувь нь саналаа өгөөд байна. Мөн Дэлүүн сумын 4076 сонгогчийн 2860 буюу 70,1 хувь, Ногооннуур сумын 4355 сонгогчийн 2565 буюу 58,8 хувь нь, Сагсай сумын 2821 сонгогчийн 2144 нь буюу 76 хувь, Толбо сумын 2363 сонгогчийн 808 нь буюу 34 хувь нь, Улаанхус сумын 2715 сонгогчийн 2120 нь буюу 78 хувь нь Цэнгэл сумын 5065 сонгогчийн 3683 нь буюу 72,7 хувь, Өлгий сумын 19730 сонгогчийн 11602 нь буюу 58,8 хувь нь саналаа өгчээ.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд 55037 сонгогчийн 34682 нь буюу 63 хувьтай саналаа өгөөд байна.
Ш.Айзаря