Баян-Өлгийд сонгуулийн ирц 24 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-19 14:49:33

Сумын ИТХ-ын сонгууль Баян-Өлгий аймагт орон нутгийн өглөөний 6 цагаас эхэллээ.

Баян-Өлгий аймагт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 59778 сонгогч байгаагаас 2675 нь түр хасагдаж 55037 сонгогч саналаа өгөх юм. 12 цагийн байдлаар 14734 хүн буюу 24,71 хувьтай байгаа талаар тус аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Сонгуулийн ирцийн хувьд Бугат, Сагсай сум тэргүүлж байна.

Тус аймгийн 13 сумын 90 багт 90 хэсгийн хороон дээр  329 мандатын төлөө  711  нэр дэвшигч өрсөлдөж байна.

Санал авах үйл ажиллагаа  06 цагт эхэлсэн бол 21.00 цаг хүртэл үргэлжлэнэ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ