БАЯНХОНГОР: 367 мянган малыг зах зээлд борлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээр Баянхонгор аймгийн нийт нутгийн 38.2 орчим хувьд бэлчээрийн даац хэвийн, харин 61.8 хувьд хэтэрч гарсан. Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог цөөлөх зэрэг арга хэмжээ авахыг аймгийн ХХААГ-аас зөвлөмж хүргүүллээ.
Оны эхний малын тоо 4 сая гаруй байснаас хорогдсон том мал 246 мянга, бойжуулсан төл 714 мянга байсан бөгөөд хагас жилд байсан нийт 4.5 сая мал тоологдоод байсан юм. Түүнээс хүнсэнд хэрэгцээлэх мал 247 мянга, зах зээлд борлуулах мал 367 мянга буюу нийт өвөлжих малын тоо 3.9 /хонин толгойд шилжүүлснээр 5.8 сая/ сая мал байна.
Өнөөдрийн байдлаар бусад аймагт нийт 17 сумаас 15 аймаг, Улаанбаатарын нутагт 102 өрхийн 24236 толгой мал оторлож байгаа бол өөрийн аймгийн бусад сумын нутагт нийт 12 сумаас 17 сумын нутагт 123 өрхийн, 48512 толгой мал оторлож байна.
Тусгай хэрэгцээний аймаг дундын бүсэд 21 өрхийн 13911 мал отроор өвөлжихөөр байгаа бол Бууцагаан сумаас 13 өрхийн 8346 мал, Хүрээмарал сумаас 8 өрхийн 5565 мал отор хийж байна. Гэрээ байгуулснаар Бууцагаан, Хүрээмарал сумаас 21 өрхийн 13911 малыг отрын бүс нутагт өвөлжүүлэхээр болжээ.