Хан-Уул дүүргийн 10 сургууль “Роботын кабинет”-тэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-10-08 17:39:30

“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Роботын кабинет” байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг төрийн өмчийн 10 сургуульд хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Хан-Уул дүүргийн 118 дугаар сургууль дээр боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд сургуулиудад роботын дугуйлан байгуулж, хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэн, автоматжуулалтын анхан шатны мэдлэг олгох юм.

Эдгээр тоног төхөөрөмж  нь нэг иж бүрдэлдээ чөлөөт сонголтоор угсарч болохуйц хуванцар жижиг хэсгүүд, төрөл бүрийн араа, дугуй туузан дамжуурга, программчлах боломж бүхий төв процессор болон цахилгаан мотор, өнгө, батерей, дуу гэх мэт олон төрлийн мэдрэгчүүдээс бүрддэг цогц хэрэглэгдэхүүн аж.

Нээлтийн ажиллагаанд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон сургуулиудын захирал, багш, сурагчид оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ