ОРХОН: Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах төслийн гүйцэтгэгч шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн хүрээнд “Гэр хорооллын усан хангамжийн сүлжээг өргөтгөх, сэргээн засварлах, сайжруулах ажил”-ын гүйцэтгэгчээр “Престиж инженеринг” ХХК шалгарчээ.
Тус
компанийн удирдлагууд аймгийн Засаг даргатай уулзаж хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
Энэхүү
төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны
санхүүжилтээр хэрэгжүүлж
байгаа бөгөөд Эрдэнэт хотын үерийн далан, инженерийн
байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын усан хангамжийг сайжруулахад чиглэсэн юм.
“Усан хангамжийг сайжруулах” төсөл нь
инженерийн шугам сүлжээнд шинэчлэлт хийх, гэр хорооллын ус түгээх байруудыг
хотын төвийн болон гэр хорооллын усны сүлжээнд холбож, усны алдагдлыг
багасгах, усан хангамжийг сайжруулах гол зорилготой юм.
Төслийн санхүүжилт нь гурван сая ам.доллар бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард ажил нь эхэлнэ.