Азийн залуучуудын наадам 12 жилийн дараа эргэн ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Азийн залуучуудын III наадмыг ирэх оны есдүгээр сарын 7-20-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулахаар болжээ.
Тус наадамд Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор манай
тивийн 45 орны баг тамирчид 22 спортын төрлөөр өрсөлдөх юм. Азийн залуучуудын наадмыг хамгийн анх 2009 онд Сингапурт, дараа нь 2013 онд БНХАУ-ын Нанжин явуулсан түүхтэй. Тэгвэл тодорхой шалтгааны улмаас хэсэг хугацаанд
завсарласны эцэст 12 жилийн дараа Ташкент хот уг наадмыг хүлээн авахаар болж
байна.
Монголын баг тамирчид Сингапурын наадамд 27 тамирчнаа илгээсэн ч медальгүй нутаг буцаж байв. Харин 2013
онд 65 тамирчин оролцсоноос гурван хүрэл медаль хүртсэн юм.