НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улс дахь НҮБ-ын байранд зочиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөө” сангийн тэргүүн Бан Ги Мүн өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын байранд зочиллоо.
Хүндэт зочныг Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын тэргүүнүүд хүндэтгэн хүлээн авлаа. Ноён Бан Ги Мүн Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг анх эхлүүлж байсан бөгөөд НҮБ-ын байранд байрлах тус төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
Тэрбээр НҮБ-ын байранд 15 жилийн дараа ийнхүү зочлов.