ДОРНОГОВЬ: “Урланд ирсэн намар-2” уран бүтээлийн үзэсгэлэнгээс
ФОТО МЭДЭЭСайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвөөс “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд “Урланд ирсэн намар-2” нэртэй зураач уран бүтээлчдийн хамтарсан уран зургийн үзэсгэлэнг өнөөдөр олны хүртээл болголоо.
Эл бүтээлийн үзэсгэлэнд нутгийн ахмад
зураач Л.Халзан, зураач Г.Мөнхзаяа нарын
усан будгийн ажлууд, Ц.Адьяасүрэнгийн тосон будаг, Ц.Алтанзулын
харандаан хар зураг, Э.Батхуяг, Э.Амартүвшингийн акрилга зэрэг олон төрлөөр
байгаль, ан амьтан, хүний амьдрал, аж байдлыг харуулсан бүтээлүүдийг дэлгэжээ.