СЭЛЭНГЭ: Сум орон нутгийнхаа хөгжлийн ирээдүйг шинжлэх ухаанд суурилан хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-01 18:46:58

Сүхбаатар, 2024 оны аравнэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдлагын багаас сум орон нутгийнхаа хөгжлийн ирээдүйг шинжлэх ухаанд суурилан хөгжүүлэх эрхэм зорилгыг тавин ажиллаж байна.

 

Энэ зорилгынхоо хүрээнд орон нутгаасаа төрөн гарсан докторуудаа алдаршуулах үйл ажиллагааг өнгөрсөн 8-р сараас зохион байгуулж байна.

 

Энэ удаа шинэ доктор Б.Ганхуягт хүндэтгэл илэрхийллээ. Тэрээр тус сумаас төрсөн 8 дахь эрдэмтэн доктор болж байгаа юм.

 

Авлигатай тэмцэх газрын комиссар асан, судлаач Б.Ганхуяг нь ДХИС, ЦС-ийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхим, Мөрдөх арга зүйн тэнхимийг түшиглэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг нотлох ажиллагаа” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалж, Эрүүгийн процессын эрдэмтдийн эгнээнд нэгдсэн байна.  

 

Б.Ганхуягийн судалгааны ажлын удирдагчаар хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам, судалгааны ажлын албан ёсны зөвлөх багт доктор, дэд профессор Б.Цогтбаатар, доктор Н.Сайнбаяр нар ажиллажээ.   

 

Б.Ганхуягаас өмнө Сант сумаас 7 доктор төрсөн байна. Тодруулбал:

 

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Болд, Байгалийн ухааны доктор Д.Лхагвасүрэн, Боловсрол судлалын ухааны доктор, дэд профессор Б.Буянзаяа, Боловсрол судлалын доктор, дэд профессор Ц.Буянхишиг, Техникийн ухааны доктор, дэд профессор А.Одгэрэл, Физик, математикийн ухааны доктор  Ц.Цогтсайхан, Цэргийн ухааны доктор, дэд профессор Л.Баатар нар юм.

 

Дээрх докторууд төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ зориулан докторуудын зөвлөлийг байгуулан ажиллаж байна. 



Холбоотой мэдээ