Т.Ерболат Казахстанаас хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-18 02:59:14

Казахстан улсын боксын спортыг үндэслэгч Шохыр Болтекийн нэрэмжит олон улсын "А" зэрэглэлийн 9 дахь удаагийн тэмцээн 9 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 02-ны хооронд Актау хотноо болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол Улс, Баян-Өлгий аймгийн боксчидоос гадна Казахстаны муж, хотуудын шигшээ багийн тамирчид, ОХУ, Азербайжан, Беларус, Узбекстан, Кыргызстан, Тажикстан зэрэг орнуудын 152 шилдэг ширэн бээлийтнүүд өрсөлдсөн юм.
Манай улсаас ОУХМ А.Нурлан /56 кг /, см Т.Жолдасбек /52 кг/, см Т.Ерболат /+91 кг/ нар оролцсон ба Т.Жолдасбек эхний тойрогт гоц мөргөж дараагийн тойрогт хүрэл медалийн төлөө Казахстаны Шымкент хотын боксчин Бейболсынов Сакенд ялагсан бол А.Нурлан эхний тойрогт Азербайжаны боксчин Оружиев Камараныг 2-р үед хүнд цохилтоор буулгаж авсан юм.
А.Нурлан дараагийн тойрогт Казахстаны рингний эзэн Актау хотын боксчин Култоре Мейрамбектэй урамтай сайхан тулалдаж 3-р үед өрсөлдөгчөө 2 толуулан ялсан болов ч хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх дараагийн тулаандаа Казахстаны рингний эзэн Актау хотын боксчин Мухамул Ал-Махмудад дийлдэлээ.
Харин хүнд жингийн боксчин Т.Ерболат эхний тойрогт гоц мөргөн дараагийн тойрогт хүрэл медалийн төлөө Казахстаны Атырау хотын боксчин Алимбетов Нуралыг 3-р үед тоолуулан урамтай сайхан ялсан ч дараагийн тойрогт мөнгөн медалийн төлөө Казахстаны Павлодар хотын боксчин Олжас Бухаевыг дийлсэнгүй.
Манай баг тамирчдыг Баян-Өлгий аймгийн БТСГ-ын дарга спортын мастер Х.Хайнар ахалж явсан ба мөн тус тэмцээнд шүүгчээр ажилласан байна гэж тус аймгийн БТСГазар мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ