Эмнэлгээс гадуур эндэгдэл гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-18 01:25:31

 Баян-Өлгий аймгийн  Булган суманд он гарсаар 0-1 насны есөн хүүхдийн эндэгдэл гарсан тухай саяхан бид мэдээлсэн билээ.

Тус сумын эрүүл мэндийн төвийн эмч Х.Бахытгүл энэ талаар, -Манай сум уулархаг нутагтай, аймгийн төв, улсын нийслэлээс хамгийн их алслагдсан сум. Өвлийн улирлаар их цасанд дарагдан хөл хөдөлгөөн боогддог. Бид 4-5 мянган хүнд үйлчилдэг ч санхүүжилт, орон тоо, эмнэлгийн тоног төхөөрөмж эс хүрэлцдэг. Өнгөрсөн онд 120 эх нярайлснаас 20 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж байж амаржсан. Өнөгрөч буй жил улаан бурхан өвчин их хэмжээтэй байсан. Энэ он гарсаар эндсэн есөн хүүхдийн зургаа нь эмнэлгийн тусламж авч амжаагүй хөдөө гэртээ нас барсан, нэг нь эмнэлэгт хүргэгдэнгүүтээ эндсэн. Тэдэнд задлан шинжилгээ хийж шалтгааныг нь тогтоое гэхээр манай нутгийнхан зөвшөөрдөггүй нэг гэм бий. Эх хүүхдийн эрүүл мэндэд хандах хүмүүсийн хариуцлага ч сулхан. Хүний эрүүл мэндэд бүх нийтээрээ сонгуулийн үеийнх шиг идэвх зүтгэлтэй хандахгүй байна гэсэн тайлбар өгч байна.                            

   Ш.Айзаря                                       

Холбоотой мэдээ