ТӨВ: Сонгуулийн санал хураалт 64.3 хувийн ирцтэй өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-11 20:41:19

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 62636 сонгогч саналаа өгөх байснаас үндсэн 60266 иргэн санал өгөхөөр баталгаажсан. Үүнээс, 38770 иргэн саналаа өгч, 64.3 хувийн ирцтэй өндөрлөлөө.


Сонгогчдын 60.1 хувь нь эрэгтэй, 69.2 хувь нь эмэгтэй байна. Өндөр настнуудын идэвх хамгийн өндөр байлаа. Тодруулбал, 70-аас дээш насныхны 74.3 хувь, 65-69 насныхны 80.5 хувь, 60-64 насныхны 78.9 хувь нь саналаа өгсөн бол 18-19 насныхны ирц 46.1 хувь, 20-24 насныхны 40 хувь нь саналаа өгчээ.

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн 41 мандатын төлөө 87 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Харин 27 сумын хэмжээнд нийт 568 мандатад 1185 нэр дэвшигч өрсөлдөж ямар нэгэн асуудал, зөрчилгүй 20:00 цагт сонгуулийн санал авах үйл ажиллагаа өндөрлөлөө.

 

Аймгийн хэмжээнд Сүмбэр сум 78.3 хувь, Баянхангай сум 74.8 хувьтай санал хураалтын ирц хамгийн их байсан бол Өндөрширээт сум 59.3 хувьтай, Эрдэнэ сум 55.2 хувийн харьцангуй бага ирцтэй байлаа.

 

Холбоотой мэдээ