ӨМНӨГОВЬ: 25-45 насныхны ирц өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-10-11 17:21:10

Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд ИТХ-ын сонгуульд санал өгөх 47822 сонгогч байна.


Энэ удаагийн аймгийн ИТХ-ын сонгуульд 35 мандатын төлөө 5 нам, 1 эвсэл, 1 бие даагч нийт 88 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол 15 сумын ИТХ-д 291 мандатын төлөө 606 нэр дэвшигч өрсөлдөж байна.


Нийт нэр дэвшигчийн 34 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа юм. Сонгуулийн ирц 14:30 минутын байдлаар 40.6 хувь буюу 19398 cонгогч саналаа өгөөд байна.


Насны ангиллаар авч үзэхэд дунд насныхан буюу 25-45 насны сонгогчдын ирц өндөр гарчээ. Ноён сум 61.4 хувь, Манлай сум 61.1, Цогт-Овоо сум 60 хувьтай саналаа өгөөд байна. 

Холбоотой мэдээ