Аймгийн хэмжээнд 50 гаруй мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-17 12:54:18

Намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Увс аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 50674 ш мод, бут, сөөг тариад байна.

Тухайлбал, Баруунтуруун сум 150, Бөхмөрөн сум 1500, Завхан сум 1150, Зүүнговь сум 242, Зүүнхангай сум 32, Малчин сум 233, Наранбулаг сум 155, Өлгий сум 155, Өндөрхангай сум 9110, Тариалан сум 4120, Түргэн сум 1120, Тэс сум 328, Ховд сум 12, Цагаанхайран сум 60, Улаангом сум 6970 ш мод тарьсан байна. Харин Давст сум мөсөн хур орж цаг агаар муудсан, Өмнөговь сум бог малын гоц халдварт мялзан төст өвчин гарсан гэдэг шалтгаанаар бүх нийтээр мод тарих өдрөөр мод тарьж амжилгүй хойшлуулсан байна. Сагил, Хяргас сумдын хувьд тарьсан модныхоо дүн мэдээг аймагт ирүүлээгүй байна.

Аймгийн хэмжээнд 282 өрх, 1527 иргэн, 104 аж ахуйн нэгж байгууллага эдгээр мод, бут, сөөгийг тарьсан бөгөөд нийтдээ 34,2 сая төгрөг зарцуулжээ.

Эдгээр мод, бут, сөөгийг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, хашаа, гудамжинд тарьж ургуулан, хажуугаар нь цэцгийн мандал, зүлэгжүүлэлт хийсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

    

Холбоотой мэдээ