ӨНӨӨДӨР: Мод тарих намрын өдрүүд үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-07 07:27:03

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 7-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:


 10:00 цагт: БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд: Монголын Хуульчдын холбооноос Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй хамтран “Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас:98066116

10:30-17:30 цагт: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд: Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбооны 13-р олон улсын эрдмийн чуулганы өмнөх гардан сургалт “Мөрний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдвийн хүрээнд явагдана. Утас:9018-0326.

11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдод зодуулж, хохирсон иргэн А.Өлзийням мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Ажлын хэсгийн хуралдаан болно. Үүнд:

  • опед, механикжсан тээврийн хэрэгсэл, скүүтерын хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • -Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

-Нийслэлийн Түргэн тусламжийн төвд: Австралийн EMS Глобал” байгууллага түргэн тусламжийн төвийн эмч, жолооч нарыг чадавхжуулж буй төслийн үйл ажиллагааг танилцуулна. Утас:8807-4724, 8810-0780.

-“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг есдүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулж байна. Нийслэлд 10 байршилд үргэлжилж байна. 





Холбоотой мэдээ