ДАРХАН-УУЛ: 18 дугаар сургуулийн хичээлийн байрыг бүрэн засварлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 18 дугаар сургуулийн засварын төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг гэрээг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар үзэглэв.
Төслөөр дамжуулан тус сургуулийн дээврийн засварын ажил хийх юм. Хичээлийн байрны хувьд 45 жилийн өмнө ашиглалтад орсон, дээврээс ус дусах зэргээс шалтгаалан сургуулийн 1338 сурагч, 91 багш ажилчид эрүүл, аюулгүй орчинд сурч ажиллахад хүндрэлтэй байдаг сургуулийн захирал Н.Майцэцэг онцолж байна.
Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн үр дүнд эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэх юм. Мөн аймаг, орон нутгийн зүгээс урлаг заал, спорт заалыг нь иж бүрэн засварлах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж иж бүрэн засварлан, шинэчилнэ гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал илэрхийллээ.
“Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг
хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр Дархан-Уул аймгийн долоон цэцэрлэг, гурван
ерөнхий боловсролын сургуульд хэрэгжжээ. Энэ удаагийн төсөл 25 дах удаагийн
буцалтгүй тусламж юм.