ДХИС-ийн захирал П.Батбаатарт Бригадын генерал цол хүртээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, Дотоод хэргийн их сургуулийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж бригадын генерал цол хүртсэн Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Пүрэвдоржийн Батбаатарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.