Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-17 10:36:02

Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн болон бусад албаны төлөөлөгчид энэ сарын 15-нд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн угтах хэсэг, Амбулатори, хүүхдийн тасаг, гемодиалезийн тасаг,  Нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг цааш уламжлан хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Мөн хэвтэн эмчлүүлэгчидтэй ярилцаж тэдний санал бодлыг сонсов. Дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр тус дүүргийн  эмч эмнэлгийн ажилтны ёс зүй, зан харилцаандаа маш сайн анхааран ажиллахыг хүссэн бол эмч эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн бодлогод анхаарлаа хандуулж, тулгамдаж буй асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүссэнээр уг уулзалт өндөрлөсөн юм.

Багануур Эрүүл мэндийн төв нь үйлчлүүлэгчиддээ сэтгэл хангалуун үйлчилгээ үзүүлдэг, бүтээн байгуулалт ихээр хийж байгаа, Эрүүл мэндийн төв нь нийт эмч ажилчдынхаа дунд байгууллага дээрээ ёс зүйн кодчлол нэвтрүүлж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ