СЭЛЭНГЭ: Хилийн боомтоор зорчих иргэдийн тоо цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь
Автозамын шалган нэвтрүүлэх боомт болон Сүхбаатар төмөр замын боомтоор зорчсон
иргэдийн тоо цөөрчээ.
Оны
эхний 8 сарын байдлаар тус боомтуудаар давхардсан тоогоор 505.0 мянган зорчигч
нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 69.8 мянган хүн буюу 12.1 хувиар буурсан
байгаа юм.
Дээрх нийт
зорчигчийн 339.9 мянга буюу 67.3 хувь нь монгол иргэд, 165.1 мянга буюу 32.7
хувь нь гадаад иргэд байна.
Хилээр нэвтэрсэн зорчигчдыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад монгол иргэдийн тоо 15.0 хувиар, гадаад иргэдийн тоо 5.4 хувиар тус тус багасчээ.