“Хөгжлийн загвар” онол практикийн бага хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-17 03:45:50

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан нэрэмжит олон ажил тасралтгүй үргэлжилж байна.  Тухайлбал аймгийн хэмжээнд сургалт явуулдаг их дээд, мэргэжлийн сургуулиудын багш оюутнуудыг хамруулсан “Хөгжлийн загвар” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болов.

Тус эрдэм шинжилгээний хурлыг аймгийн ЗДТГ-аас Дарханы Оюутны холбоо, “Соёх эрэн” ТББ хамтарч аймгийн хөгжил цэцэглэлтэд оюутан залуусын дуу хоолойг хүргэж тэдний сургалт судалгааны ажлыг дэмжиж цаашид хөгжлийн хөтөлбөрт тусгаж ажил хэрэг болгох зорилгоор зохион байгууллаа. Тус бага хурлаар эдийн засаг, техник технологи, хүрээлэн, боловсрол хүмүүнлэг зэрэг үндсэн дөрвөн чиглэлээр багш, оюутнууд өөрсдийн судалгаа шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцүүлж байна. “Хөгжлийн загвар” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаас гарсан багш, оюутнуудын шилдэг бүтээл, илтгэл, оновчтой санал санаачилгуудыг товхимол болгон гаргаж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс зэрэг холбогдох хэлтэс, агентлагуудад хүргүүлэхээр боллоо.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ