В.Путин, Н.Моди нар БРИКС-ын уулзалтын үеэр 2 талын хэлэлцээ хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-16 13:34:06

БЕНАУЛИМ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар өчигдөр Энэтхэгийн Гоа мужид уулзалт хийлээ.

Энэ уулзалтын үеэр талууд цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах олон хэлэлцээр байгуулжээ. Эдгээрээс дурдвал, “С-400” пуужингийн системийг нийлүүлэх, Энэтхэгийн Тэнгисийн цэрэгт зориулж “Фрегаты проекта 11356” харуулын хөлөг онгоц үйлдвэрлэх, “Ка-226” нисдэг тэрэг үйлдвэрлэх хамтарсан компани байгуулах зэрэг гэрээг байгуулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарын хэлэлцээний дараа эдгээр баримт бичигт гарын үсэг зуржээ.

Талууд хамтын ажиллагааны нийт 18 баримт бичигт гарын үсэг зурж, дэлхийд энх тайван, тогтвортой байдал тогтоох арга замын тухай тунхаг баталсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ