Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс сэргийлэх зөвлөгөө өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2016-10-15 15:40:35

“Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлье” сэдэвт өдөрлөг өнөөдөр Нарантуул ОУХТ-д болж байна.

Улсын клиникийн Хоёрдугаар төв эмнэлгээс зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагааны хүрээнд иргэдэд антибиотикийн зохисгүй хэрэглээний улмаас үүсч буй хор уршгийг таниулах, мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилготой заавар зөвлөгөө өгч байгаа юм. 

Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж Европийн Холбооны улсуудад зөвхөн 1 жилд 25000 хүн нас барж мөн эмийн эмчилгээний зардал 1.5 тэрбум доллараар өссөн байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ