Өнөөдөр: Шуудангийн шинэчлэл дугуй ширээний уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-17 08:35:34

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 17-ны өдөр болох үйл явдлын тойм:


9:00 цагт: Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Европын холбооны хамтран "Ноолуурын өртөгийн сүлжээнд хийсэн шинжилгээ" үйл ажиллагаа Блю Скайд болно.

 

9:00-11:00 цагт: Шуудангийн шинэчлэл дугуй ширээний уулзалт BLue sky зочид буудлын 2 давхрын Jade танхимд болно. Утас: 94999598, 86021029


11:00 цагт: “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт” хэвлэлийн хурал болно. 


13:00 цагт: Автомашингүй өдрийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулна. 


14:30 цагт: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн үйл ажиллагааны журмын хэлэлцүүлэг IT PARK-ийн 211 тоотод болно. Утас: 89891387


15:00 цагт: "Зүрхэн тэнгэрийн наран" Outlaw хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн бага хурал Централ тауэрын 17 давхарт Kryptos лоунжид болно. Утас: 98897969, 89106929


18:00 цагт: "Увдист өргөө" үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээнэ. 


-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно. 

 

-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.


-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.


"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ