Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. -2024 оны есдүгээр сарын 16-22-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
9 дүгээр саарын 17-нд: “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт” хэвлэлийн хурал болно.
9 дүгээр сарын 18-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
9 дүгээр сарын
18-нд: “Хятад Улсын ногоон хөгжлийн ололт,
Монгол Улсын боломж” эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.
9 дүгээр сарын 18, 19-нд: НЗДТГ, Байгаль
орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран "Ногоон
технологи-2024" өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
9 дүгээр сарын 20-нд: “Өмнөдийг зорих замд” уран сайхны киноны нээлтийн тусгай үзвэр “The Corporate Hotel and Convention Centre”-т болно.
9 дүгээр сарын
20-22-нд: Налайх дүүрэгт Агаарын бөмбөлгийн “Nomad balloon Mongolia” фестиваль болно.
9 дүгээр сарын 21-нд: “Автомашингүй өдөр-2024” болно.
9 дүгээр сарын 22-нд: “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай зохион байгуулж байна.
Орон нутагт:
9 дүгээр сарын 19, 20-нд: Хөвсгөл аймагт гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдаа болно.
9 дүгээр сарын 20-нд: Ховд аймагт номын баяр эхэлнэ.
9 дүгээр сарын 20-нд: Хөвсгөл аймагт: “Хөвсгөл органик мах, органик бүтээгдэхүүн, намрын ногоон өдрүүд -2024” үзэсгэлэн худалдаа болно.
9 дүгээр сарын 20-нд: Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Партизаны талбайд “Намрын номын баяр-2024” үйл ажиллагааг тэмдэглэнэ.
9 дүгээр сарын 20, 21-нд: Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар
хотод “Алтан намар-2024 үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
9 дүгээр сарын 21-нд: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Өвөрхангай
аймгийн Засаг даргын Тамгын газар, Хужирт сумын Засаг даргын Тамгын газар
хамтран “Гүюг хаан ба Шар ордон” эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг Хужирт суманд
зохион байгуулна.