Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-09-15 11:12:04

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, өнөөдөр, маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.


2024 оны 9 сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 16-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи 16-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр, 17-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хойд хэсээр, 18-наас ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.

Холбоотой мэдээ