Хятадад тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-09-14 13:26:11

БЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 14 /Xinhua/. Хятад улсын хууль тогтоогчид тус улсад тогтоосон тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлэх тухай саналыг баталсан тухай Хөдөлмөрийн нөөц, нийгмийн хамгааллын сайд Ван Шяопин мэдэгдлээ. 


Тодруулбал, ирэх 15 жилийн хугацаанд 2025 оноос эхлэн эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг аажмаар 60-аас 63, эмэгтэй албан хаагчдын хувьд 55-аас 58 нас, харин эмэгтэй ажилчдын насыг 50-аас 55 болгож тус тус нэмэгдүүлэх ажээ.


Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Хятадын эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн бүтэц ихээхэн өөрчлөгдөж, ажилчдын эрэлт хэрэгцээ улам бүр төрөлжиж байна гэж  Ван Шяопин онцлон тэмдэглэсэн байна. 

Хуульд заасан тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр хүний нөөцийг хөгжүүлэх, ашиглах, хөдөлмөрийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, түүнчлэн ажилчдын ажил, амьдрал дахь төрөл бүрийн хэрэгцээг хангах ач холбогдолтой гэж тэрбээр хэлжээ.

Холбоотой мэдээ