“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 13 оюутан Францад суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-09-12 09:38:40

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсад суралцах 7 оюутан Парис хотноо хүрэлцэн ирлээ.


Эдгээр оюутан Францын Лө Манс хотноо бэлтгэл ангид суралцан ирэх жилээс мэргэжлийн ангидаа суралцах юм.

Илгээлтийн эзэд болох шинэ оюутан С.Болорбаяр, Ж.Даваажаргал, Г.Лхамсүрэн, Д.Номин, Г.Номинжин, Т.Нандин-Эрдэнэ, Ч.Хосгэрэл нарт Франц улсад тавтай морилохыг хүсч Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүүгийн мэндчилгээг уламжлан Консулын хэлтсийн дарга М.Батсайхан, 2 дугаар нарийн бичгийн дарга А.Ганхэт нар угтан авлаа.


Ташрамд дурдахад, 2023-2024 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрийн хүрээнд 13 оюутан суралцаж, бакалаврын ангидаа энэ хичээлийн жилээс үргэлжлүүлэн суралцаж байна гэж Парис дахь Монгол Улсын ЭСЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ