“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад орон сууц олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ.
Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгох аж. Манай улс 1964 оноос Олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд одоогоор нийт 30 гаруй медальтан төрөөд буй.
Паралимпын наадамд
анх 2000 оноос оролцож, гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл нийт 8 медальтантай болоод байна.