Трамптай мэтгэлцэхэд бэлэн гэдгээ Харрис мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-09-09 11:13:59

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын дэд ерөнхийлөгч, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамптай мэтгэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

 

К.Харрис ням гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Д.Трамптай мэтгэлцэхэд "бэлэн" гэдгээ хэлээд эрхий хуруугаа гозойлгосон байна.


К.Харрис, Д.Трамп нарын дэмжлэгийн түвшин сонгогчдын дунд үндсэндээ ойролцоо байгааг “The New York Times” сониноос “Siena College” судалгааны хүрээлэнтэй хамтран явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ. Д.Трампыг санал асуулгад оролцогчдын 48 хувь нь, К.Харрисыг 47 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 


Хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээнийг “ABC” телевиз есдүгээр сарын 10-нд Пенсильвани муж улсын Филадельфи хотод зохион байгуулах юм. Мэтгэлцээний журмыг есдүгээр сарын 5-нд эцэслэн баталжээ. Тодруулбал, Трамп, Харрис нар өрсөлдөгчийнхөө микрофоныг хаах хүртэл яриаг нь сонсох ёстой бөгөөд асуултад хариулах хугацааг хоёр минутаар хязгаарлана. Асуултыг зөвхөн мэтгэлцээний модератор тавих бөгөөд урьдаас бэлтгэсэн текст ашиглахыг хоригложээ. 


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно. 

Холбоотой мэдээ