Паралимп: Т.Сувд-Эрдэнэ дагах барилдаан хийнэ

ПАРИС 2024
b.tuul@montsame.gov.mn
2024-09-05 17:39:54

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Парис-2024” Паралимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Сувд-Эрдэнэ Бразилийн бөх, ДАШТ-ийн хүрэл медальт Силва Де Андрадетай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдлаа.


Тэрбээр дагах барилдаанд Европын АШТ-ийн мөнгө, хүрэл медальт, Грекийн жүдоч Эмманоуэла Масоурутай хүч үзнэ. Т.Сувд-Эрдэнэ нь Паралимпын наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдсөн нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм.


Паралимпын наадмын 8 дахь өдрийн байдлаар, манай улсын баг 1 алт, 2 мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт эрэмблэгдэж байна.

Холбоотой мэдээ