“Алдартны гараа” сумо бөхийн тэмцээн Увс аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-05 09:32:52

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Баруунтуруун суманд мэргэжлийн сумо бөхийн Маэгаширагийн нэгд эрэмлэгдэн Токүсэгава нэртэйгээр барилдаж байсан сумоч, аймгийн арслан Б.Ганболдын нэрэмжит сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах “Алдартны гараа” тэмцээн энэ сарын 14-15-нд болно.


Тэмцээн 2022, 2023 онд болж байсан бөгөөд өмнөх тэмцээнээс шалгарсан гурван хүүхдийг япон улсад 100 хувийн тэтгэлэгээр сургажээ. Тэгвэл энэ жилийн тэмцээнээс шалгарсан 1-2 хүүхдийг японы “Asahigaoka” ахлах сургуульд суралцуулах юм. Б.Ганболд нь мэргэжлийн сумод Кирияма дэвжээнд харьяалагдан 2010 оны гуравдугаар сараас макүчи зиндаанд дэвшиж, 2011 оны тавдугаар сард зодог тайлсан билээ. Тэрбээр 2012 оны Баян-Өлгий аймгийн баяр наадам түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.



Холбоотой мэдээ