ЗАВХАН: Тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй үнээр үр олгосноор тариалалт нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан
аймаг өнгөрсөн хавар тариалан эрхлэгчдээ дэмжиж хөнгөлөлттэй үнээр ногооны үр
олгосноор тариалалт нэмэгджээ.
Завхан аймгийн хэмжээнд 604 өрх, 95 аж ахуйн нэгж нийт 8076.0 га-д тариалалт хийсэн байна.
Аймгийн хэмжээнд төмс 178.4 га, хүнсний ногоо 157.1 га, үр тариа 2285 га, тэжээлийн ургамал 5455.6 га, жимс жимсгэнэ 4.01 га-д тус тус тариалалт хийжээ.
Аймгийн хэмжээнд ургац хураалт бүрэн дуусаагүй байна.
Өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор өнгөрсөн хавар ХХААХҮ-н яамнаас
63.9 сая төгрөгийн 9 төрлийн хүнсний ногооны үрийг татан авсан. Үүнээс 16 сумын
тариалан эрхлэгчдэд сумдын хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан 80 хувийн
хөнгөлөлттэй үнээр олгосны үр дүнд тариалалт өнгөрсөн оноос нэмэгдсэн байна гэж
Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.