Зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗам тээврийн ослын 293 дуудлага өчигдөр бүртгэгдэж, сургуулийн насны 5 хүүхэд гэмтэж, сургуулийн өмнөх насны нэг хүүхэд амь насаа алджээ.
Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн зам, Усан сангийн баруун замд T.Raum маркийн авто машины жолооч нь явган зорчигч 08 настай эмэгтэй О-г мөргөж гэмтээн хэргийн газраас зугтсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг 61-н гарамын хойд замд T.Prius маркийн авто машин онхолдож зорчигч 02 настай эмэгтэй Б, 07 настай эрэгтэй Т нарын 2 хүүхэд гэмтжээ.Орон нутагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Тахилтын даваа гэдэг газар H.Sonata маркийн авто машин Dongfeng маркийн машинтай мөргөлдөж зорчигч 38 настай эмэгтэй Б, 3 настай эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн осол гарчээ.
Орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хурдаа зөв тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой оролцохыг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт зөвлөж байна.
Н.Туяа