ДУНДГОВЬ: Говийн ирээдүй цогцолбор сургуулийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-08-16 09:39:50
altantogos

Мандалговь, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн хичээлийн шинэ барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.


960 хүүхэд суралцах тус сургуулийн барилгыг улсын төсвийн 14.72 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Си Эйч Би Жи Констракшн ХХК барьж байгаа юм. Энэ сарын 15-ны байдлаар барилгын дотор засал, гадна тохижилтын ажлыг гүйцэтгэж байна.


Сургуулийн хуучин барилга нь 1966 онд ашиглалтад орсон, Дундговь аймгийн 10 жилийн анхны сургууль гэдгээрээ онцлог.


Говийн ирээдүй цогцолбор сургууль 1971 онд 10 жилийн нэгдүгээр сургуулийн харъяанд байгуулагдаж, 1974 онд бүрэн бус дунд сургууль болон өргөжсөн түүхтэй.


2024 ондоо багтаан барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ба энэ жил 61 багш, 860 орчим суралцагч шинэ байрандаа хичээллэхээр бэлтгэж байна. Тус сургуульд аймгийн орон нутгийн 123 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  орчин үеийн технологит суурилсан мэдээлэл зүйн "SMART" танхим байгуулах юм.



Холбоотой мэдээ