БУЛГАН: Сэлэнгэ мөрний усны түвшин нэмэгдсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ мөрөн үерлэсний улмаас хоёр гүүрний хооронд ус халин зам эвдэрснийг засварлаж байна.
Эгийн гол Тэшиг гүүр орчимд 37 см, Хантай багийн орчимд 76 см, Сэлэнгэ гол Хялганат гүүр орчимд 89 см нэмсэн байна. Хойшид Хялганат чиглэлээр нэмэх учир Цулхар болон Сэлэнгэ дагуух айл өрхүүд эрсдэл өндөртэй байгааг албаныхан хэлж байна.
Богино хугацаанд ус ихтэй аадар бороо орсны улмаас гол мөрний түвшин огцом нэмэгдэж үерлэх, улмаар хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялагч, амрагчдыг голын эрэг хөвөө дагуу бууж отоглохгүй байх, үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.