Хэмжил зүйн зөвлөлийн хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтүүдийг шийдвэрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-13 11:23:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэмжил зүйн Зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэмжих хэрэгслийн загварын туршилт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхад үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.


Тодруулбал, Бат-Илч ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Zhejiang Dixsen Electrical” компанид үйлдвэрлэсэн ТТ 30-125 загварын гүйдлийн трансформаторыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд гурван жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэв. Мөн стандарт тоолуурын хэмжүүр ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын "Krohne Measurement Instruments" (Shanghai) компанид үйлдвэрлэсэн DN (200) мм голчтой OPTIFLUX4050C загвар болон БНСУ-ын "Shin Dong A Electronics" компанид үйлдвэрлэсэн DN (15) мм голчтой SMF-1500BLE загварын цахилгаан соронзон ажиллагаатай цэвэр усны тоолууруудын загвар, “Оргил Дельта трейд” ХХК-ийн хүсэлтээр БНХАУ (ХонгКонг)-ын “Shenzhen Well Electric” компанид үйлдвэрлэсэн амьсгал дахь спиртийн агууламж тогтоох хэмжүүрийн загваруудыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд тус бүрт гурван жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн байна.


Үүнээс гадна Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын дулааны тоолуур болон тооцоологч, даралт, температурын хэмжих хэрэгслийг суурилуулах “Голден гоат” ХХК, автомашины жин импортлох, суурилуулах, засварлах “Квантэталлон” ХХК, усны тоолуур импортлох, суурилуулах “Сод эгшиг” ХХК, цахилгааны тоолуур болон усны тоолуур импортлох “Монгол чилу жүшин” ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд таван жилийн хугацаатайгаар тус тус бүртгэхээр шийдвэрлэсэн аж. 


Холбоотой мэдээ