НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-09 08:47:58

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг энэ сарын 8-нд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг  хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр талууд Монгол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны асуудлууд, түүний дотор хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг чиглэлээр ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ. 


Холбоотой мэдээ