ОРХОН: Ундны усны нянгийн бохирдлыг илрүүлэх лабораторитой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн
дэргэдэх Хими нян судлал, үр хорио цээрийн шинжилгээний лабораторид орон
нутгийн төсвийн 177 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийлээ.
Мөн улсын төсвийн 344 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар орчин үеийн багаж, техник хэрэгслээр хангаж, таримал ургамал, үр, хорио цээрийн чиглэлээр 12 бүтээгдэхүүнд 51 үзүүлэлтийг тодорхойлох боломжтой
болж байна.
Уг лабораторийн хүчин
чадлыг нэмснээр Орхон аймаг хүнсний бүтээгдэхүүнд хүнд металл байгаа эсэхийг
шинжлэх, ундны усны нянгийн бохирдлыг илрүүлэх бүрэн боломжтой боллоо.
Ташрамд дурдахад, 2022 онд
тус хэлтсийн лабораторийн хүчин чадлыг нэмж, 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалт
хийж байжээ.