ЗАВХАН: "Тэнгэрийн үүд" хэмээх сэнжит хад
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.
Монголын хамгийн том сэнжит хад Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт
оршдог.
Нутгийнхан сэнжит хадыг “Сэнжит цохио” гэж нэрийдэн тэнгэрийн үүд хэмээн сүсэглэн мөргөж иржээ.
Далайн түвшнээс дээш 2773 метрийн өндөрт орших Сэнжит хад нь тэгш гадаргуу бүхий өндөр сүрлэг хяр дээр оршдог. Тэнд сүм дуганыг тойрон хэвтсэн ачаатай тэмээд шиг хэлбэр бүхий бул хад чулууд, тэнгэрийн хаалга мэт өндөр сүрлэг хадан цохионуудтай. Эндээс ойр орчмын уулс, гол, нуурууд бүхий байгалийн үзэсгэлэнт газар нутгууд алган дээр тавьсан мэт ил харагддаг.
Тиймээс түүх домог ихтэй энэхүү хад, Асгатын амны орой дээрээс мяралзан
алсрах Хүнгийн гол, алтран сунайх Монголын их элс, уул толгод, элсэн манхад,
мандах жаргах нарыг хамгийн тогтуунаар ажиж гэрэл зураг авах, бичлэг хийхэд
тохиромжтой юм.
Нэг км гаруй үргэлжилсэн чулуун ханан хадны дунд хэсэгт 10м өндөр, 6-8м өргөн, боржин чулуун хаалга мэт өвөрмөц тогтоц бүхий нүхэн гарцтай тул Сэнжит хад гэж нэрлэсэн ажээ. Түүний ойр орчмоор үзэсгэлэнт газар элбэгтэй. Сэнжит хаднаас 30 гаруй км явахад Улаагчны Хар нуур, түүнээс холгүй элсэн манхны ёроолоос эх аван урсах Нарийн гол оршино.
Нарийн голоос Мухартын гол эх авч Завхан голд цутгадаг.
Сэнжит хад
Сэнжит хадны хяр
Асгатын ам
Нарийн гол 40 орчим км
Сэнжит хаднаас Мухартын гол хүртэл 50 орчим км