Төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 8 дугаар сард хур тунадас дунджаас ахиу орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар,
2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний
газраас 2024 оны 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг
гаргажээ.
Баруун
аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас
дулаан хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна .
Нэг болон
хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар
ОЖД-аас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч,
хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-5°С-аар дулаан байх
төлөвтэй байна.
Нэгдүгээр арав
хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе,
гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу
цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.
Төвийн
аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас
дулаан хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангайн ихэнх хэсгээр ОЖД-ийн орчим,
бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав
хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн
болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-4°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр
арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар
ОЖД-аас 1-6°С-аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 30°С-ыг давж халах
төлөвтэй.
Нэгдүгээр арав
хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар
бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр
зуур ширүүсч болзошгүй.
Зүүн
аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх хэсгээр
ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас нийт нутгаар ОЖД-аас ахиу орох
төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД-аас 1-4°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД-аас 1-6°С-аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 30°С-ыг давж халах төлөв гарчээ.
Нэгдүгээр арав
хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд
ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи
борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Говийн
аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн
орчим хур тунадас нийт нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Нэгдүгээр
арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар
арав хоногийн дунд болон сүүлч үеүэдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар сэрүүн
байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе
хүртэл ихэнх нутгаар ОЖД-аас 1-6°С-аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 30°С-ыг давж халах төлөвтэй байна.
Нэгдүгээр арав
хоногийн дунд үед зарим газраар бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон
гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дуу
цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.
Дэлхийн цаг
уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь
1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр
хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан,
Говь-Алтай, Баянхонгор)
Төв (Архангай,
Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
Зүүн
(Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь,
Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.
Наймдугаар сарын агаарын дундаж температур 2001-2002, 2005-2008, 2011, 2015, 2016, 2018 онд ОЖД-аас 1-3°С-аар дулаан байж, өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 36-40°С хүрч халж байв. Харин 1980-1999 онд ОЖД-аас хүйтэн жилүүд үргэлжилж байсан бол 2003, 2004, 2010, 2012, 2017 он болон 2020, 2021, 2022 онд ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байсан байна.
Сарын нийлбэр хур танадас ОЖД-аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60-100 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 10-20 мм, бусад нутгаар 20-60 мм хур тунадас ордог.
Зарим жил ОЖД-аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1980-1984, 1987, 1988, 1990-1995, 1998, 2000, 2007, 2012, 2013, 2017, 2018, 2020, 2021 онд зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон бол 2001, 2002, 2004, 2006, 2008, 2011, 2014, 2016, 2019 он харьцангуй бага хур тунадастай байсан байна.
Энэ 8 дугаар сард төв,
зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дунджаас ахиу орно.
Ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үеэс хоёрдугаар арав хоногийн дунд үе
хүртэл ихэнх нутгаар харьцангуй дулаан байна. Зарим үед өдөртөө 30°С-ыг давж
халах төлөв гарчээ. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ус ихтэй
аадар бороо орох магадлал өндөр байна.