Орон сууцны 1 м.кв-ын үнэ 1,3 сая төгрөгийн ханштай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-11 17:34:55

Дорнод аймгийн төвд орон сууцны нэг м.кв-ын үнэ 1,3 сая төгрөгийн ханштай байна.

Чойбалсан хотод энэ онд дөрвөн орон сууцны байрыг ашиглалтад оруулснаар 160 гаруй айл өрх тохилог тухтай орон сууцанд амьдрах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар 6 орон сууцны барилгын ажил үргэлжилж байгаа талаар аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.

Дорнод аймгийн хувьд барилгын салбар харьцангуй хөгжсөн гэж хэлж болно. Тус аймагт 40 гаруй барилгын компани бүртгэлтэй байдгаас энэ жил 20-иод компани үйл ажиллагаа явуулж байна.

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ