Нийгмийн даатгалын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-11 17:34:09

Дорнод аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс “Нээлттэй хаалга”-ны өдрийг өнөөдөр “Шүр” худалдааны төв зах дээр зохион байгуулж байна.

Өдөрлөгийн зорилго нь шинэ Засгийн газрын 100 дахь өдрийн хүрээнд нийгмийн даатгалын салбарт хийсэн ажлыг сурталчлахын зэрэгцээ хууль тогтоомжид орсон өөрчлөлтүүдийг олон нийтэд тайлбарлан таниулах юм. Өглөөний 11 цагаас эхэлж оройн 17 цагт өндөрлөх гэнэ.

Энэ өдрийн байдлаар холбогдох бичиг баримтын зөрчлөө арилгах, шинээр олгох, халамж, тэтгэвэр тогтоолгох үйлчилгээ авах гэсэн иргэдийн тоо давуу байлаа. Уг ажлыг зохион байгуулагчид давхардсан тоогоор 100 шахам хүнд үйлчилгээ үзүүллээ гэж байгаа юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ