III, IV хорооллын авто замыг маргааш хааж, засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүрэг, Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 19-ний өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 6:00 цагийн хооронд хааж, засна.
Тус авто замыг асфальт бетоноор хучих юм. Ингэхдээ
инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд
тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.