ДОРНОГОВЬ: Азарганы уралдаанд Ц.Батчулууны халтар халзан түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд 30 азарга уралдсанаас Хөвсгөл сумын алдарт уяач Цэен-Ойдовын Батчулууны халтар халзан түрүүллээ.
Аман хүзүүнд Улаанбадрах сумын уяач Батцэнгэлийн Ганзоригийн Зээрд, айргийн гуравт Улаанбадрах сумын алдарт уяач Харцагийн Түмэнбатын хээр, айргийн дөрөвт Улаанбадрах сумын уяач Батчулууны Загал, айргийн тавд Хөвсгөл сумын алдарт уяач Цэрэнцоогийн Базаррагчаагийн загал тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгав.
Энэ жил Дорноговь аймгийн 11 сумын түүхт 100 жилийн ой тохиож байна.
Сумдын түүхт ойн баяраар түрүүлж айрагдсан морьдын амжилтыг аймгийн бүсийн
хэмжээнд үнэлж дүгнэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ.