Мөрөн телевиз ойгоо угтаж сайн үйлсийн аян өрнүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн ууган телевиз Мөрөн телевиз үүсэн байгуулагдсаны түүхт 15 жилийн ой энэ сард тохиож байна. Уран бүтээлчид ойг угтан нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн 15 сайн үйлсийн аяныг өрнүүлжээ.
Энэ хүрээнд номын хандив, цэцэгжүүлэх аян, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхөд сарын хүнсний хэрэглээг олгох, дулаан хувцас өгөх, зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор фосфортой цацаруулагчийг хүүхдүүдэд хийж өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд туслах гээд нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд аймгийн Улаан загалмайн хороотой хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Өвгөд сургалтын төвд суралцдаг Т.Отнонням охиныг ээжийн хамт иж бүрэн хувцасласан байна. Мөн ШТС зэрэг хортой нөхцөлд ажилладаг хүмүүст эрүүл орчинд ажиллаж амьдрахыг уриалан өөрсдийн тарьсан цэцгээ өгчээ.
Б.Гантуяа