УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Зуунмод сумын иргэдтэй  уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-10 20:06:03
Yesukheitumur Tumurbaatar

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Төв нутаг эвсэл"-ээс нэр дэвшигчдийн хамт Монгол туургатан театрт Төв аймгийн Зуунмод сумын иргэд  хөдөлмөрчидтэй уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал, намрын ээлжит чуулганаар шинээр батладсан болон нэмэлт өөрчлөлт орсон хуулиудын талаар танилцуулж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн уулзалтад очсон иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг нь сонсож тэдний асуултанд хариулт өглөө.

Мөн уулзалтын үеэр иргэд хөдөлмөрчид өөрсөддөө тулгамдаж буй асуудлуудын талаар ярьж гишүүнээс гарах арга замаа эрэлхийллээ.  Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар олонх болж одоо засаг барьж байгаа МАН-ын эрх баригчдад саяны сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрүүдийн талаар уламжилж өгөхийг хүслээ.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат орон нутгийн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдэд амжилт хүсээд гишүүний зүгээс орон  нутаг газар шороондоо эзэн нь байх, төрдөө хяналт тавих  чухал сонгууль болох тул зөв сонгол хийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ