Баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 3 км авто замыг шинэчиллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргиын авто худалдааны цогцолбороос баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 3 км авто замын суурь хучилтыг хийж, хөдөлгөөнийг нээлээ.
Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу
хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд өнгөрсөн сарын 18-22-нд үргэлжлэн орсон борооны улмаас эвдрэл
үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд байсан юм. Үндэсний их баяр наадмыг
тэмдэглэх, наадамчин олонд тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэхээр дээрх 9,4 км авто замын засвар,
шинэчлэлтийг зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлээд байгаа билээ.