Ерөнхийлөгч Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шүүхийн ажилтай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-10 13:51:39

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 11-ний мягмар гараг буюу маргааш 11 цагт Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана. 

Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх нь Барилгачдын талбайн баруун тал буюу Туул рестораны ард байрладаг. Ерөнхийлөгч тус шүүхийн ажилтнуудтай уулзаж, шүүхийн шинэчлэл, тулгамдсан асуудлаар ярилцана гэж ШЕЗ-ийн Хэвlэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ